“Чи бүхнийг амжуулж чадахгүй. Хэн ч хоёр бүтэн цагийн ажил хийж, хүүхдүүдээ төгс сайхнаар өсгөж, өдөрт 3 удаа хоол хийж, үүр цайтал хэдэнтээ дур тавьж чадахгүй. Төгс эмэгтэй байна гэдэг эмэгтэйчүүдийн эрхийн дайсан юм” Глориа Стэйнэм хэлсэн байдаг.
Бүгдийг амьжуулах шаардлагагүй
Ажил амьдрал, ар гэрийн бүхий л ажлыг амжуулна гэдэг амаргүй бөгөөд боломжгүй зүйл. Эдийн засгийн онолтой ч, эрүүл саруул ухаантай ч зөрчилдөнө. Эмэгтэйчүүд бид “бүхнийг амжуулна” гэсэн биелэшгүй даалгавраар өөрсдийгөө дөнгөлж орхидог. Амжуулж чадахгүй болоод ирэхээрээ бухимдаж, би л чадахгүй байна гэж өөрсдийгөө зовоож эхэлдэг. Гэтэл энэ нь угаасаа боломжтой зүйл гэдэгтэй эвлэрэхийг ч хүсдэггүй. “Чи бүхнийг амжуулж чадахгүй. Хэн ч хоёр бүтэн цагийн ажил хийж, хүүхдүүдээ төгс сайхнаар өсгөж, өдөрт 3 удаа хоол хийж, үүр цайтал хэдэнтээ дур тавьж чадахгүй. Төгс эмэгтэй байна гэдэг эмэгтэйчүүдийн эрхийн дайсан юм” гэж Глориа Стэйнэм хэмээх бүсгүй хэлжээ.Үүнээс төгс тодорхойлолт гэж байх уудаа. Тийм ээ, бид бүхнийг амжуулж чадахгүй. Түүний оронд ингэж бодохоо болиод хийж л байвал, зүгээр л бага багаар л хийе.
Хийж гүйцэтгэсэн гэдэг нь өөрөө маш сайн гүйцэтгэл юм
“Төгс байх гэж тэмүүлснээс хийж л байвал дээр” гэдэг үгийг хаанаас ч билээ сонсож байсан юм. Хийхгүй байх гэдэг нэг өөр, бага багаар хийнэ гэдэг ч мөн тэс өөр зүйл. Өдөр олон ажил хийж амжуулах нь дээр хэлсэнчлэн нь бараг л үлгэри йн мэт зүйл учраас өдөр хийж болох, хийвэл зохих цөөн хэдэн ажлаа бага багаар хийж л байвал үр дүн нь харин ч бодитоор гарна. Тиймээс хэзээ нэг өдөр сайн ном бичнэ дээ гэж боддогоо болиод өдөр бүр нэг хуудас бичвэл, хүүхдүүдээ сайн мундаг хүн болгоно доо гэж бодохын оронд өдөр бүрийн зөв үйлдлээрээ үлгэр дуурайлал болж байвал, маш сайн төлөвлөгч болно доо гэж бодохын оронд өдөр бүрийн төлөвлөсөн ажлаа сайн гүйцэтгэж байвал тэгээд л болоо.
Хамгийн чухал нь аль нь вэ? Түүнийгээ олоод сайн зүлгэ
“Өдөр бүрийн, долоо хоног бүрийн, сар тутмын чухал ажлуудаа таньж, зөв тооцоолж, хугацааг нь зөв зоож чаддаг байх хамгийн чухал. Өдөр тутмын жижиг ажил барагдахгүй, дээрээс нь тэдгээртээ л төвлөрөөд байхаар ажил гараас ч гарахгүй. Харин чухал ажлуудыг өдөр тутамдаа бага багаар гүйцэтгээд байвал нэг л мэдэхэд чиний ажлын үр дүн нүдэн дээр харагдах болно” гэсэн юм. Чухал ажлаа төлөвлөгөөндөө оруулаад, гүйцэтгээд сурчихвал өшөө олон зүйлд санаагаа чилээх хэрэггүй болох нь ээ.
Төлөвлөгөө хөтөл
Хангалттай олон сонсож байгааг чинь мэдэж байна л даа. Гэхдээ өдөр тутмын төлөвлөгөө хөтөлж хэвшинэ гэдэг үнэхээр чухал шүү. Хийх ажлуудаа эрэмбэнд оруулах, мартахгүй орхигдуулахгүй байх, үр дүнтэй ажиллах, амьдралын талбаруудаа тэнцүү байдгах гээд олон талын ашигтай гэдгийг чи мэдэж л байгаа байх. Хийсэн ажлуудаа дарах шиг урамтай зүйл хаана байх билээ.
Өөртэйгөө ярилцах далим гарга
Тэрийг ч хийж, энийг ч амжуулах гэж гүйсээр нэг мэдэхэд өнөөдөр, маргааш, нэг сар өнгөрчихсөн байдаг. Ажил ажил гэсээр яг ямар гүйцэтгэлтэй байгаагаа ч анзаарах сөхөө өгөхгүй явсаар цаг хугацаа ниссэн байдаг. Хийж байгаа зүйлсээ утга учиртай байлгахын тулд өөртэйгөө ярилцах багахан хугацаа гаргаж байгаарай. Учир нь чи тэр үед л “зөв хийж байна уу, буруу тийшээ яваад байна уу, одоо би яах билээ, одоо энэ алхам нь хийх нь зөв үү, цаашдаа энэ зүйлээ үргэлжлүүлэх үү?” зэргээр өөртөө ярих боломж олгох юм шүү дээ. Юу ч бодохгүй “скроллдож”, буруу зөвөө ч мэдэж амжаагүй байтал цаг хугацаа урсаж өгсөн байвал, буруу зүйлдээ цагаа хий дэмий үрсэн байвал харамсалтай биш гэж үү? Тиймээс заавал өөртэйгөө ярилцах боломж олго.
Хөгжилдөх цагийг төлөвлөгөөндөө оруул
Үр хүүхдээ дээд зэргээр анхаарал хандуулж чаддаг байдал нь ч эргүүлээд өөртөө сэтгэл хангалуун байх үндсийг өгдөг тухай юм. Юу гэх гээд байна гэвэл чи өөртөө цаг гаргадаг байлаа гээд муу ээж болчихгүй, харин өөрийгөө хайрлаж чадаж байгаа бол бусад бүх зүйлд хайрлаж хандаж чадна аа гэсэн үг. Аливаа уруулаа будаад, дуртай даашинзаа өмсөөд, өөрийгөө эрхлүүл.