Сэлэнгэ, Дархан –Уул, Увс аймагт ой, хээрийн түймэр гарчээ

2022-04-25 13:511min0
tui

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн “Оройн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 147 км, сумын төвөөс зүүн зүгт 13 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 24-ний өдрийн 14:04 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд 2 га хээрийн талбай шатаж байсныг 35 минут ажиллаж бүрэн унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт 3 дугаар багийн ”Хайрхан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 83 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 24-ний өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход 2 га ой, хээрийн талбай шатаж байсныг 16:33 цагт цурманд оруулж, 17:40 цагт бүрэн унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Их тостын-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн 0311 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 3 га орчим газар ой, хээрийн талбай шатаж байсныг мөн өдрийн 18:16 цагт гал түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй