УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг эргүүлэн татуулахаар Эрдэнээс иргэд иржээ

2022-04-25 13:40
Н.Алтанхуяг

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг эргүүлэн татах асуудлаар 4000 гаруй иргэний гарын үсэг бүхий гомдол цуглуулсан иргэд Төрийн ордны гадна иржээ. Тухайн иргэд  Н.Алтанхуягийг иргэдийг залилж, УИХ-ын гишүүн болсон гэж үзэж байгаа юм байна. Учир нь 2020 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэтээс сонгогдохдоо бие даагч гишүүн байсан ч сонгогдсон хойноо Ардчилсан намд эргэн орсон. Энэ бол залилан. Мөн Самурай боонд гаргаж, Монголчуудыг өрөнд оруулсан, өршөөлийн хууль гэх мэт ашиг сонирхол бүхий хуулиуд гаргасан гэх мэт байр суурийг иргэд илэрхийлж байна.

Б.Ирээдүй