Монголын хамгийн том “Хөрөнгө оруулалтын экспо-2022” арга хэмжээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдаж байна. Хөрөнгийн зах зээлийг хүн бүрд ойртуулж, хөрөнгө оруулалтын талаарх ойлголт мэдээллийг түгээх зорилготой тус арга хэмжээ үнэ төлбөргүй, нээлттэй зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Хөрөнгө оруулалтын экспод хүрэлцэн ирснээр хувьцаа, бонд, банк санхүү, хөрөнгө оруулалтын сангуудын нийт 20 гаруй төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг авахаас гадна бүтэн өдрийн турш салбар бүрийн топ захирлуудын өөрсдийн туршлага дээр суурилсан илтгэл хэлэлцүүлгүүд, мэргэжлийн болон салбарын экспертүүдээс хөрөнгө оруулалтын боломж, давуу тал, мөнгөө өсгөх зөвлөгөө зэргийг авах юм. Дээрх боломжуудаас гадна та бүх төрлийн санхүүгийн сэдэвт номуудыг хямдралтай үнээр худалдан авах, үнэт цаасны данс нээлгэх, мөнгөө оновчтой зарцуулах, хаалттай хүрээнд хөрөнгө оруулалт татах аргуудаас суралцах зэргээр бүх насны хөрөнгө оруулагчдад зориулсан хэрэгтэй бас сонирхолтой арга хэмжээнүүд болох гэж байна.
Голомт банк тус арга хэмжээнд хамтрагч байгууллагаар оролцож байгаа бөгөөд та Голомт банкны асарт зочилж:
- Хөрөнгө оруулалтын хадгаламж
- Кастодиан банкны үйлчилгээ
- Банкны IPO болон хувьцаа
- Хөрөнгө оруулалтын нөхцөл боломжууд
- Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг бүхий л мэдээлэл зөвлөгөөг авах боломжтой.
Та бүхэн өнөөдөр буюу Бямба гарагт 09:00-19:00 цагийн хооронд болох экспод өргөнөөр оролцож, өөрт хэрэгтэй хөрөнгө оруулалтын талаарх мэдээ мэдээллээ аваарай. Хүн бүр хөрөнгө оруулагч болох боломжтой.
Нээлттэй банк – Голомт банк