УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ард түмний өмч 36 аж ахуйн нэгжийг олон нийтэд нээлттэй компани болгох нэрээр хувьчлах гэж байгааг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Энэ дотор эрчим хүчний компаниуд байгааг Ц.Даваансүрэн хэлж байна. Төрийн өмчит компаниудыг ашиггүй ажиллуулж байгаад хувьчилж луйварддаг луйврыг нэг мөсөн таслахгүй бол дахиад л эзнээ сольж, сүүлдээ гадныхны мэдэлд орно гэж Ц.Даваасүрэн анхааруулж байна.
Ялангуяа, эрчим хүчний компаниудыг хувьчлах нь ноцтой асуудал, энэ хувьчлалын эсрэг иргэдтэйгээ нийлж тэмцэнэ гэв. Ц.Даваасүрэн гишүүн яг цагаа олж анхааруулж байна. Тэрээр өнгөрсөн жил 50 мянган доллараар хятадуудад байнгын оршин суух эрх олгох гэж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын хууль батлах гэж байсныг анх олон нийтэд мэдээлснээр иргэд хүчтэй эсэргүүцэж УИХ энэ хуулийн төслийг батлах гэж байснаа хойшлуулж байв.
Гишүүн “энэ хувьцлал олон нийтэд нээлттэй гэж байгаа боловч ихэнх нь ядуу байгаа Монголчуудын хэн нь худалдаж авах вэ дээ” хэмээв. Гишүүний мэдэгдлийг энд дарж үзэх боломжтой.
3 comments
Хэдий болтол хорлох гээ вээ муу гичий 10 хувь Даваасүрэн минь
Хувьчлал аюултай, төрийн өмчийн компаний засаглалын сайжруулаад, иддэг хулгайч нарыг цаазалдаг болоод явахад зүгээр
чамд л ээлгүй байх шахааны бизнэс н байхгүй болчих гээд