Улсын Их Хурлын Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсээр байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:
-Засгийн газрын 43 дугаар тогтоол буюу хэмнэлтийн горимд хэрэгжиж эхэлснээс хойш төрийн өмчит компанийн захирлуудад нэмэлт урамшуулал олгох бүх заалтыг хассан. Захирлууд үндсэн цалингаас өөр байр болон гадаад, дотоодод амрах зэрэг бусад урамшуулалгүй болсон.
Засгийн газар том оврын, тансаг зэрэглэлийн автомашины хэрэглээнээс татгалзсан. Тиймээс эхний ээлжид автомашинуудыг Засгийн газрын авто баазад төвлөрүүлнэ. Ингээд нэн шаардлагатай орон нутагт хуваарилна. Заримыг нь нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж ажиллаж байгаа.