Бритни Спирс жирэмсэн болжээ

2022-04-12 15:541min0
_120527512_gettyimages-1163685659

Бритни Спирс найз залуу Сэм Асгаригийн хамт хүүхэдтэй болох гэж байгаа тухайгаа инстаграм хуудсандаа хуваалцжээ. Даваа гарагт Спирс өөрийн албан ёсны инстаграм хаягтаа саяхан Мауи аралруу амралтаараа явахын тулд жингээ хассан боловч буцаад таргалах болчихлоо хэмээн нийтэлжээ. Найз залуу нь түүнд итгэлгүй “хоолны жирэмсэн” хэмээн наргисан ч Спирс жирэмсний тестээ түүнд үзүүлснээр ийнхүү алдарт хосууд маань удахгүй хүүхэдтэй болох нь батлагдлаа. 2021 оны есдүгээр сард сүй тавьсан Спирс, Асгари нар хамтдаа хүүхэдтэй болохыг хүсч байгаа тухайгаа хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн удаа дурдаж байсан билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй