2017-07-26 04:251min012

Осгонбаяр: Далай лам, Чойжамц хамбыг хэн шашны тэргүүн гээд өргөмжилчихсэн юм бэ?

osgonbayar
  • ОНЦЛОХ 10 ИШЛЭЛ
  • Би бол хааны явдлаар явж байна. “ZD” гэдэг дэлгүүр бол орчлонд байгаа хүн төрлөхтний замбуу тив дээр байгаа бүх сайхан эрдэнийн чулуугаар хийсэн зүйлс худалдаалдаг. Тэндээс олсон ашиг орлогыг юундаа зарцуулахыг би өөрөө мэднэ.
  • Би өнөөдөр тэр дэлгүүрээс олсон орлогоор хорт хавдартай хүүхдүүдэд тусална гээд байх шаардлага байна уу. Би энд тайлан тавих шаардлагагүй. Ер нь бол нийгэмд юм хийх хийхгүй нь миний өөрийн шийдвэр.
  •  Би “ZD” дэлгүүрийг чигчий хуруугаараа хийж байгаа. Ер нь бол би түүнийг өөрөө хийх шаардлагагүй. Зүгээр л чигчий хуруугаараа зааварлаж байгаа зүйл.
  •  Намайг баячуудын лам гээд оноогоод хэлчихсэн байна. Баян лам гэвэл би та нарын ухаж ойлгож байгаагаас илүү баянаас баян лам.
  • Монголын бурхан шашинтны тэргүүн Д.Чойжамцыг хэн тэргүүн гээд томилсон юм. Би болон миний өвгөн багш нар томилоогүй. Ер нь Далай ламыг ч гэсэн хэн тэргүүн гээд томилсон юм. Монголчуудын тархийг л угаадаг болохоор шүтээд байна. Шашин номынхоо үйлийг зүгээр хийхгүй монгол лам нарыг нохойн хоол идүүлэх гээд байвал би хүлээн зөвшөөрөхгүй.
  •  Би хуулиа судлаж үзсэн чинь лам хүн бизнес хийж болохгүй гэсэн зүйл байхгүй юм билээ.
  •  Миний өмсөж байгаа хувцасыг та нарын яриад байгаа тэрбумтангууд чинь авч дийлэхгүй. Би тийм л баян хүн. Миний сууж байгаа сэнтий нөгөө баячуудын унаж яваа унаанаас чинь хэд дахин үнэтэй.
  • “ZD” дэлгүүрийн барааг энгийн хүмүүсийг худалдаж авахуулах гээгүй. Тэрийг захирдаг хүн байхгүй.
  • Өнөөдөр монголын бурхан шашин монголынхоо шашинаар явахгүй байгаа хүмүүсийг би шүтэхгүй.

 

Эх сурвалж aldar.mn