Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 59, аврах ажиллагааны нэг дуудлага ирж, алба хаагчид иргэн, хуулийн этгээдийн 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Гал түймрийн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл
Баянгол дүүрэг-5,
Баянзүрх дүүрэг-14,
Багануур дүүрэг-1,
Налайх дүүрэг-1,
Сүхбаатар дүүрэг-8,
Сонгинохайрхан дүүрэг-20,
Хан-Уул дүүрэг-4,
Чингэлтэй дүүрэг-4 дуудлагатай байсан байна.
Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан НОБГ, НБОГ, НМХГ, НЦУГ, дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэсэн нийт зургаан байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүл нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байна.
Тус эргүүл нь 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 10-ны өдөр хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 205 чиглэлд 160 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийж, гал түймэр гарч болзошгүй 16 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 224 автомашин, 1140 иргэн, 45 айл өрх, 13 аж ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.