Сурагчаа зодсан багш эцэг эхэд нь “40 мянган төгрөг өгье” гэжээ

2022-04-07 13:17
17195a3744ff3336418fe64295ef6c92e52b39d5

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр нь сурагчийг зодож, бие мах бодийн хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэл зүйч, эрхзүйч хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл өглөө.

Тухайн мэдээлэлдээ “Захирлын нөхөр хичээлийн цагаар сурагчийг өшиглөж, цохисон. Өмдийг нь урагдтал зодсон. Үүнийг ангийн сурагчид нь нотолж байгаа” гэв. Мөн хүүхдийн урагдсан өмдийг тус сургуулийн технологийн багшаар оёулж, эцэг эх нь захиралд гомдол гаргахад 40 мянган төгрөг өгье гэжээ.

Хүүхдийн биед халдсан багш нь Орос хэлний багш бөгөөд, захиралын нөхөр гэдгээр шалтгаалан энэхүү хэргийн сургуулийн дотоод асуудал хэмээн нууцалсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй