Бордоо импортлоход тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна

2022-03-29 16:101min0
new_3869b2ea7c78ba5c99f42145b4d1b24d80d6420e

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтыг технологийн хугацаанд зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор бордоо, ургамал хамгааллын бодис импортлогч аж ахуйн нэгжүүдээс тогтмол мэдээлэл авч холбогдох байгууллагуудад уламжлан ажиллаж байна.

Үүний хүрээнд өнөөдөр импортлогч 10 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд тулгамдаж буй валют солиулах, ургамал хамгааллын бодис, бордоог хилийн боомтоор шуурхай тээвэрлэх нь чухал байгаа учир эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй