АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены өргөн барьсан 2023 оны төсвийн төсөлд Олон улсын сансрын станцыг 2030 он хүртэл тасралтгүй ажиллуулахад дэмжлэг үзүүлэхээс гадна арилжааны салбарыг хөгжүүлэхэд 224 сая доллар хуваарилахаар тусгасан байна.
ОУСС-ыг татан буулгасны дараа ашиглах шинэ станцуудыг НАСА болон бусад төрийн байгууллагууд, түүнчлэн тус олон улсын түншүүд болон хувийн хэвшлийнхэн боломжтой гэж үзэж байна.
Байден мөн Конгрессоос НАСА-гийн сансрын технологийн судалгаа, хөгжлийн багцын санхүүжилтийг 1.4 тэрбум долларт хүргэхийг хүсчээ. Энэ нь 2021 онд батлагдсан төсвөөс 338 сая ам.доллараар их байна. Мөн төсвийн төсөлд Ангараг гаригийн хөрсний дээжийг авах ажиллагаанд 822 сая ам.доллар, сарны роботын нислэгт 480 сая ам.доллар зарцуулахаар тусгажээ.
Ерөнхийдөө АНУ сансрын хайгуул, технологийн хөгжлийг өргөжүүлэх зорилгоор 2023 онд НАСА-д олгох санхүүжилтийг 23 тэрбум долларт хүргэхээр төлөвлөж байна. НАСА-гийн төсвийг энэ онтой харьцуулахад 1.93 тэрбум доллараар буюу 8%-иар нэмэгдүүлэхээ зорьж буй аж.
Хоёрдугаар сард “Энергиа”-гийн хэвлэлийн алба “Интерфакс” агентлагт мэдээлснээр ОУСС-ын ашиглалтыг дуусгах, станцыг татан буулгах хугацааг зөвхөн төсөлд оролцогч улс орнуудын Засгийн газар тогтооно гэж мэдэгджээ. Тиймээс 2031 оны 1-р сард НАСА станцыг татан буулгах төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээлэлд RSC Energia тайлбар хийжээ.
RSC Energia станцыг байгуулагдсан цагаасаа эхлэн тойрог замаас гаргах боломжийг судалж байгаа бөгөөд Орост шаардлагатай техникийн хэрэгсэл байгаа тул татан буулгах ажиллагааг Оросын талд хүлээх болно гэсэн байна. Мөн ажиллагааны зардлыг буулгаж буй объектын масстай пропорциональ байхаар харилцан тохиролцсон гэж хэвлэлийн алба мэдээлжээ.
Эх сурвалж: INTERFAX