Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг 2015 онд хувьчилсан шийдвэрийг цуцалж, төрд буцаан авсан. Улмаар Л.Наранбаатарыг тус үйлдвэрийн захирлаар томилсон юм. Л.Наранбаатар захирал өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийлээ.
Тэрээр “Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр цэвэр мөнгө угаалт байсан. Бизнес болон хулгайг ялгаж салгамаар байна. Энэ бол хувийн өмч биш. Ард түмний өмч. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн ажилчдын байдал маш хүнд байна. Ажилчдын дөрөвний нэгийг нь халсан, цалингаа тогтмол өгдөггүй. Хохирогч нь зөвхөн ажилчид бус Монголын ард түмэн. Засгийн газар шийдвэр гаргаж төр нь өмчөө авъя гэхэд эзэд нь гараад ирлээ. Хувийн өмч гэсэн байдлаар хандаад байгаа юм. Энэ бол цэвэр дээрэм. Өнөөдрийн хууль эрх зүйн орчныг харвал Засгийн газар шийдвэрээ өөрөө цуцлах эрхтэй.
Хууль бус гүйцэтгэх захирал, санхүү эрхэлсэн орлогч захирал нарыг оруулахгүйгээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хэвлэлийн бага хурлын дараа тамга тэмдэгийн асуудлаа шийдэхээр Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр рүү явна. Өмнөх удирдлагууд нь тамгаа аваад зугтсан” гэв.
2 comments
Энэ асуудлаа нэг тийш нь болгож шийдээчээ Үргэлж хэрүүл дагуулж байх юмаа Хууль дүрэм гэж байдаг юмуу Хуулийн дагуу асуудлаа шийдмээр юм
Муу биеэ үнэлэгч оймс новш дээрэмчин болж.