Сурагч залуусыг Элсэлтийн Ерөнхий шалгалтаа амжилттай өгч, шилдэг боловсон хүчин болгон чадавхжуулах зорилгоор УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Баянзүрх 800” хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилийн ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарт УИХ-ын гишүүний зүгээс батламж гардуулж, шагнаж урамшууллаа.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: ‘’Улсынхаа ирээдүйн хөгжлийг оюун ухаан, хичээл зүтгэл , эх оронч үзэл санаагаараа түүчээлэх чадварлаг боловсон хүчин, тэднийг бэлтгэж буй багш, сургуулиудад гүнээ талархаж, залуу хойч үеийн сайн сайхны төлөө тэднийг дэмжихийн тулд боловсролын салбарын хөгжил дэвшилд онцгой анхаарч ажиллаж байгаа’’ гэсэн юм.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд 2833 сурагч ЭЕШ өгсөн. Үүнээс улсын өмчит 6 сургуулийн 14 багшийн бэлтгэсэн 16 сурагч тухайн сонгосон хичээлдээ 800 оноо авсан байна. Ингэснээр Баянзүрх дүүрэг ЭЕШ-ын голч оноогоор Монгол улсын хэмжээнд 2-р байранд жагссан. Энэ үр дүнд хүрэхэд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан ‘’Баянзүрх 800’’ хөтөлбөр ихээхэн нөлөөлсөн талаар Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ганбат дурдаж байлаа
Бүрэн дунд боловсролоо амжилттай дүүргэж, хүссэн их дээд сургуульдаа элссэн 16 сурагч, тэднийг бэлтгэсэн Нийслэлийн Ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль, 33 дугаар сургууль, Тэмүүжин өрлөг сургууль, 14 дүгээр сургууль, 133-р сургууль, Монгол Тэмүүлэл сургуулийн 14 багш, захиргаа хамт олонд баяр хүргэе гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн