2022-03-28 17:582min00

Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогдлоо

10
Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган өнөөдөр боллоо.

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган өнөөдөр боллоо. Чуулганаар

-Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах

-МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх

-МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;

-МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;

-Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;

-Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;

-Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах асуудлыг хэлэлцжээ. Энэ удаа МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудалд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, биатлоны холбооны Ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлсэн юм.

Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогдлоо. Олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгууль дөнгөж сая өндөрлөж, Б.Баттүшиг ялалт байгуулжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй