Дөнгөж л жилийн өмнө улс орныхоо хэдэн тэрбумын төсвийг захиран зарцуулж суусан Афганистаны Сангийн сүүлчийн сайд Халид Пайенда өдгөө Вашингтоноос холгүйхэн орших Вудбриж нэртэй хотод амьдарч, таксины жолоочоор ажиллаж, ихэнх цагаа Honda Accord машин унаж өнгөрүүлж байна.
Талибууд Кабулыг эзлэн авч, Афганистаны нийслэлээс Америкийн дайчид, Засгийн газрын хуучин гишүүд нь дүрвэж гарснаас хойш 7 сарын дараа Халид Пайендад Америкт такси барихаас өөр ажил олдсонгүй. Тэрбээр эхнэр, 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Тэднийгээ тэжээх хэрэгтэй байхад хадгалсан хэдэн мөнгө нь хэдийн дуусчээ.
Түүнд ажил санал болгох хүмүүс байхгүй байхад Америкт бол хийж болох өч төчнөөн ажил олджээ. Экс сайдын хувьд тун азтай. Афганистаны Засгийн газар унахаас 7 хоногийн өмнө тэрбээр суудлаа өгч, эхнэр, хүүхдүүд нь байсан АНУ руу шууд ниссэн аж. Пайенда одоо сэтгэлээр огт унаагүй бөгөөд ажил эрхлэх боломжтой шинэ нутагтаа дасаж байгаагаа хэлжээ.
“Би үнэхээр их талархалтай амьдарч байна. Өөрөөр хэлбэл сэтгэлээр унах шаардлагагүй гэсэн үг” хэмээн тэрбээр The Washington Post-ын сэтгүүлчдэд ярьсан аж. Мэдээжийн хэрэг, хуучин сайд Афганистаныг талибуудад найр тавин үлдээсэн АНУ-ын засгийн газрыг буруутгахгүй байна.
Түүний бодлоор улс орныг удирдаж байсан афганчууд өөрсдөө бүх зүйлд буруутай гэнэ. Тэд шинэчлэлийг хамтдаа хийх хүч зориггүй байсан хэмээн 40 настай сайд асан ярьжээ.
Эх сурвалж: КР
1 comment
Zuv.Zaluu uye shine niigmiig avch yavah.urgeljluuleh n hugjliin hurdtai hul niitsuulen hugjihud tustai. Avilga heel hahuulias hol ajlaa sain hiij olon olimpiin avargiig turuulehed ankhaaraarai.amjilt