Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган өнөөдөр боллоо. Чуулганаар
-Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах
-МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх
-МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
-МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;
-Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;
-Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
-Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах асуудлыг хэлэлцжээ. Энэ удаа МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудалд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, биатлоны холбооны Ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлсэн юм.
Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогдлоо. Олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгууль дөнгөж сая өндөрлөж, Б.Баттүшиг ялалт байгуулжээ.