ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирусын 69 тохиолдол бүртгэгдлээ

2022-03-28 11:271min0
08

Эрүүл мэндийн яам Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 69 тохиолдол батлагдсан байна. Өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй хэмээн мэдээлэв.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 38 нь Улаанбаатарт, 31 нь орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 378, гэрийн хяналтанд 1166 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 46 нь хүүхэд, 16 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 52 хүний бие хүнд, 9 хүний бие нэн хүнд байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй