Бүтэн байшингийн үнээр 2 давхар авсан наймаа
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх төрийн нууцад хамаарч байсан баримтыг Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” 114 дүгээр тогтоолын дагуу ил болгож, олон нийтэд нээлттэй болгоод байгаа.
Удаан хугацаанд нууцын зэрэглэлд байсан материалуудад Хөгжлийн банкны хөрөнгийг хуваан завшсан олон баримтууд тэмдэглэгдэн үлджээ. Хөгжлийн банк нь 2010 онд байгуулагдсан. Монгол Улсын хөгжлийг тодорхойлох төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор банкны хөрөнгийг Засгийн газар бонд босгох замаар төвлөрүүлсэн нь банк дампуурсан тохиолдолд ихэвчлэн Олон улсын зах зээлээс босгосон бондын мөнгийг Засгийн газар буюу татвар төлөгчид бид төлөх ёстой болоод байгаа.
Хөгжлийн банкны дуулиан дэгдсэнээс хойш олон нийт Монгол Улсын Хөгжлийн банк яагаад хувийн хэвшлийн Худалдаа хөгжлийн банкнаас байр худалдан авсан бэ гэдэг асуултад хариулт авахыг хичээх болсон.
Нийтэд ил болсон, улсын нууцаас гарсан баримтаас харвал Худалдаа, хөгжлийн банкны 13 давхар барилгаас Хөгжлийн банк 11,12-р давхрыг нь 27,5 тэрбум төгрөгөөр 2015 онд худалдаж авчээ.
Ингэхдээ 13 давхар барилгын бүтэн зардлаар 11, 12-р давхрыг машины 10 зогсоолтой хэсэгчлэн авсан байна. Шалгалтаар худалдан авсан ажлын байрны талбайн хэмжээ ч зөрүүтэй гарчээ.
Хамгийн гол нь Хөгжлийн банкинд өнөөдөр 500 гаруй тэрбум төгрөгийн өртэй ХХБ-ны дээвэр дор нэгтгэн оруулсан. Өртэй Худалдаа, хөгжлийн банкны харуул хамгаалалтын алба хяналтын камер дээрээ авлагатай Хөгжлийн банкны ажилтнуудыг бүртгэж хянаад сууж байдаг гэсэн үг юм.
Төв замын урд талд байрлах, хананд нь Блмүүберг ТВ рекламаа цацдаг шилэн барилгын орой дээр Худалдаа, хөгжлийн банк болон Хөгжлийн банкны нэр, лого зэрэгцэн товойж байдаг билээ.
Худалдаа, хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкийг өвөртөө оруулаад зогсохгүй АН-ын Төв байр байсан газар, барилгын суурийг ч 7 тэрбум төгрөгөөр худалдан авч, УИХ-ын 2012, Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын зардлыг даажээ.
1 comment
Сахал Эрдэнэбилэг гээд байх юм, Женкогийн утсан хүүхэлдэйг, яаж тийм хүн ХХБанк УБ банк Капитрон банк Хөгжлийн банк Хөтөл цемент шохой Дарханы Хар төмөрлөг Эрдэнэт 49, бараг Төмөр зам , Монросцветмет авах байх, Талх чихэр Мах импекс Баянгол ЗБ зэргийг найруулж хувьчилж өмчилж чадах вэ дээ