В.Путины шаардлагаас болж Европын компаниуд ОХУ-ын Төв банкнаас рубль худалдан авахаас өөр аргагүй болж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гаргасан “найрсаг бус улс орнуудад” экспортлож буй байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх шийдвэр барууныхныг гайхшруулсан талаар Германы “Spiegel” хэвлэл бичжээ.
Тус хэвлэл эдийн засагч Йенс Сүдекумээс иш татан, “Путин өөрийн шийдвэрээрээ барууныхныг гайхшруулж чадсан ч Орос улс энэ шийдвэрийн тусламжтайгаар ямар зорилгод хүрэхийг хүсч байгааг ойлгоход бэрх байна” хэмээжээ.
В.Путины шаардлагын улмаас Европын компаниуд ОХУ-ын Төв банкнаас рубль худалдан авахаас өөр аргагүй болж байгаа бөгөөд энэ нь барууны орнуудыг өөрсдийнх нь тавьсан хориг арга хэмжээгээ тойрон гарч чадахгүй байх зам руу оруулж буй аж.
Тиймээс Европын холбооны комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Оросын хийн төлбөрийг рублиэр төлөхийг Европын холбоо зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн. Рублийн төлбөр тооцоо нь ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг тойрч гарах оролдлого болно гэж тэр онцлон тэмдэглээд байгаа юм.
Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросын хийн төлбөрийг рублиэр төлөх шаардлага нь гэрээний нөхцөлтэй нийцэхгүй байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ГАЗЕТА