Сэлэнгэ аймгийн иргэн 17 настай эмэгтэй өнгөрсөн ням гаригт (2017.07.23) Орхон голын усанд осолдсон байна. Энэ дагуу Онцгой байдлын таван албан хаагч нэг техник хэрэгсэлтэйгээр ар гэрийн долоон хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.