Монгол улсын Батлан хамгаалах салбар нь шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх чиглэлээр Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийг Агаарын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд байгуулсан.
Энэхүү судалгааны төв нь олон улсад ашиглагдаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй техникийн үзүүлэлтээр адил түвшний төхөөрөмжийг дотооддоо бүтээж, турших зорилготой шинжлэх ухааны төв юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд бага оврын, ойрын зайн “Ёл-1” нисгэгчгүй нисэх төхөөрөмж, Дунд оврын, ойрын зайн “Ёл-2” нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг бүтээж, туршилтын 5 удаагийн, 2 цаг гаруй нислэгийг амжилттай үйлдээд байна.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага зөвхөн Зэвсэгт хүчин төдийгүй Хил хамгаалах, Цагдаа, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэрэг, Уул уурхай, Барилгын салбар, Геодези зэрэг олон салбарт өргөнөөр ашиглах боломжтой юм.
Цаашид бүтээсэн нисэх төхөөрөмжүүдийн удирдлага холбоог илүү сайжруулах, нислэгийн алслалтыг нэмэгдүүлэх, нислэгийн талбай шаардахгүй, эгц дээш хөөрөлттэй нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг шинээр бүтээх, судалгааны төвийн боловсон хүчнийг чадваржуулах зэрэг олон ажлууд хийгдэх юм.
1 comment
Байрлалаа ил зарладаг н яаж байгаан нууц өөр газар хийх байлгүйдээ байлдааны улсын нууцад хамаарах зүйл юм шиг байх юм