Иргэн Б нь 2021 оны 08 дугаар сард ОХУ-ын Красноярск хотоос 2006 онд үйлдвэрлэгдсэн “Ford” маркийн “Transit” загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, Эрхүү хотод ОХУ-д бүртгэлтэй улсын дугаарыг нь хураалгуулж, түр дугаар буюу Транзит дугаар /ОХУ-с МУ-д түр хэрэглэх дугаар/ авч Монгол улсад оруулж ирсэн байна.
Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сараас хойш грашт байрлуулж байгаад Монгол Улсын дугаар авах зорилгоор байрныхаа гадна байрлуулсан ба тухайн үеийн зураг цахим орчинд “…Оросын Сбербанк УБ-т Монголын бүх долларыг ачаад яваам байна…” гэсэн утгатайгаар тархсан нь худал мэдээлэл болно