2022-03-23 16:391min01

Польш улс Оросын 40 орчим дипломатчийг эх орноосоо хөөх төлөвлөгөөтэй байгаагаа зарлав

07

Польшийн эрх баригчид Оросын 40 орчим дипломатчийг статустай нь нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан хэргээр хөөх шийдвэр гаргасан гэж Польшийн мэдээллийн Onet портал Лхагва гаригт мэдээлэв.

Гэхдээ уг портал одоогоор энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байгааг онцолжээ. Лхагва гаригийн өглөө Польшийн эрх баригчдын шийдвэртэй холбогдуулан Варшавт суугаа ОХУ-ын Элчин сайд Сергей Андреевыг тус улсын ГХЯ-нд дуудсан гэж мэдээнд дурджээ.

Дипломат харилцааны тухай Венийн конвенцид нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан 40 орчим хүний ​​нэрсийн жагсаалтад Варшав дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд багтсан гэж Онет тэмдэглэжээ.

1 сэтгэгдэлтэй

  • Орос ялна

    2022-03-23 19:50 at 19:50

    Польш яасан их дажигнаж байна аа. Муу новшнуудыг Орос фашистын саварт нь үлдээдэг байж л дээ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй