Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ холбоотнууд болон түншүүдийнхээ хамт Оросыг Их 20-иос хасах асуудлыг судалж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Тэрбээр, Их 20-ийн асуудлын тухай хэлье: Орос улс олон улсын байгууллага болон олон улсын хамтын нийгэмлэгт ердийнх шигээ бизнес эрхлэх боломжгүй гэж бид үзэж байна гээд “Тодорхой байгууллагууд болон тодорхой шийдвэрүүдийн тухайд бид цаашид ямар нэгэн мэдэгдэл хийхээсээ өмнө холбоотнуудтайгаа зөвлөлдөхийг хүсэж байна” гэжээ.
Мөн Польшийн Эдийн засгийн хөгжил, технологийн сайд Пиотр Новак “АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондотой уулзах үеэрээ Оросыг “Их 20”-оос хасах саналыг дэвшүүлж байгаад нааштай хариу өгсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Уг саналыг Польш улс гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж байгаа бөгөөд Брюссельд болох Европын холбоо болон G7-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Оросыг G20-д оролцох асуудлын талаар ярилцаж магадгүй байна.
Үүний зэрэгцээ Их 20-д энэ асуудлаар санал хураасан тохиолдолд хэд хэдэн улс, тэр дундаа Хятад, Энэтхэг улс эсэргүүцэх магадлалтай байна.
1 comment
Орос ялна