Польшийн эрх баригчид Оросын 40 орчим дипломатчийг статустай нь нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан хэргээр хөөх шийдвэр гаргасан гэж Польшийн мэдээллийн Onet портал Лхагва гаригт мэдээлэв.
Гэхдээ уг портал одоогоор энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байгааг онцолжээ. Лхагва гаригийн өглөө Польшийн эрх баригчдын шийдвэртэй холбогдуулан Варшавт суугаа ОХУ-ын Элчин сайд Сергей Андреевыг тус улсын ГХЯ-нд дуудсан гэж мэдээнд дурджээ.
Дипломат харилцааны тухай Венийн конвенцид нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан 40 орчим хүний нэрсийн жагсаалтад Варшав дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд багтсан гэж Онет тэмдэглэжээ.
1 comment
Польш яасан их дажигнаж байна аа. Муу новшнуудыг Орос фашистын саварт нь үлдээдэг байж л дээ