2022-03-23 13:201min00

Баянзүрх дүүрэгт ОУ-ын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл амжилттай үргэлжилсээр байна

277098782_376812744308613_5579955827059419635_n

Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хороонд Үндэсний хэмжээнд томд тооцогдох Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн ажлыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд нийт 300 га талбайд төлөвлөлт хийнэ. Тиймээс зураг төсөл, төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн буюу IGM төслийн багийн залуучууд төслийн эхний танилцуулгаа дүүргийн удирдлагуудад тавьлаа.

Тухайлбал аль хэсэгт орц гарц шийдэх, өвлийн хүлэмж болон зуны хүлэмж, ариун цэврийн асуудал болоод ногоон технологи ашиглан иргэдэ ээлтэй орчныг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг ярьж хэлэлцсэн. Дүүргийн удирдлагуудын зүгээс аль болох шинэ, эко технологийг ашиглан цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийг хийх хэрэгтэй талаар хэллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй