АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гаригт Европт айлчилж, НАТО болон G7-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ уулзалтуудаар Украинд болж буй үйл явдалд өрнөдийн зүгээс үзүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцана гэж Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Жо Байдены айлчлал гуравдугаар сарын 24-нд Брюссельд болох НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтаас эхлэх бөгөөд 3-р сарын 24-25-нд Европын зөвлөлийн хурал болох юм. Тус хуралд Байден илтгэл тавих төлөвтэй байна.
Мөн гуравдугаар сарын 24-нд G7-ын удирдагчдын уулзалтад оролцох аж. Энэ арга хэмжээнүүд дээр Украинд цэргийн тусламж үзүүлэх, хориг арга хэмжээний тусламжтайгаар Орост шахалт үзүүлэх, шинэ хориг боловсруулах, одоо байгаа хориг арга хэмжээг чангатгах зэрэг сэдвүүдийг хэлэлцэх гэнэ.
Мөн Европын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, Европыг Оросын байгалийн хийн хараат байдлаас гаргах хамтарсан арга хэмжээ авах гэж байгаагаа зарлах гэнэ.
Үүний дараа Байден Польшид айлчлах бөгөөд тэнд АНУ-ын цэргийн албан хаагчид болон хүмүүнлэгийн мэргэжилтнүүд болон Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: INTERFAX