Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гаригаас лхагва гаригт шилжих шөнө илгээсэн видео мессежэндээ “Оростой хийх хэлэлцээр нь хэцүү, заримдаа дуулиан шуугиан тарьж байгаа боловч бид алхам алхмаар урагшилж байна. Хоёр талын хэлэлцээр бараг өдөр бүр үргэлжилж байна” хэмээн мэдэгджээ.
Мөн тэрбээр Украины төлөө тэмцэж буй олон улсын зуучлагчдад талархаж байгаагаа илэрхийжээ.Орос, Украины төлөөлөгчдийн анхны хэлэлцээ хоёрдугаар сарын 28-нд Беларусийн Гомель мужид болсон. Дараа нь төлөөлөгчид 3-р сарын 3-нд Брест мужийн Беловежская Пуща хотод уулзсан. Үүний дараа 3-р сарын 7-нд мөн хэлэлцээр үргэлжилсэн юм. Үүнээс хойш видео хурлаар өдөр бүр цаашдын яриа хэлэлцээ хийх шийдвэр гаргасан тухай албаныхан мэдээлж байв.
2 comments
Хар тамхичны ээлжит жүжиг. Бүгд худлаа
How