Францын Сангийн яам ОХУ-ын Төв банкны 22 тэрбум еврогийн хөрөнгийг царцаажээ

Франц улс Оросын Төв банкны 22 тэрбум еврогийн активыг битүүмжиллээ гэж тус улсын Эдийн засаг, сангийн сайд Бруно Ле Майр мэдэгджээ. Тэрбээр, “Бид ОХУ-ын Төв банкны 22 тэрбум еврогийн хөрөнгийг битүүмжиллээ. Үүнээс гадна бид Францын байгууллагуудын хувийн хүмүүсийн дансанд байсан 150 сая еврогийн хөрөнгийг битүүмжилсэн” хэмээн RTL радиогоор мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр ОХУ-ын Франц улс дахь хагас тэрбум еврогийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.
Хоёрдугаар сарын 24-нд Орос Украиныг цэрэггүйжүүлж ажиллагааг эхлүүлсэн. Зэвсэгт хүчнийхэн зөвхөн цэргийн дэд бүтэц болон Украины цэргүүдийг онилж байна хэмээн мэдэгдэж байгаа ч хоёр талд хохирогчид гарч ирж байгаа. Барууны олон орон ОХУ-ын эсрэг томоохон хэмжээний хориг арга хэмжээ авч, юуны түрүүнд Төв банк зэрэг банкны салбар, өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааг зогсоосон бол ОХУ-аас барууны компаниуд олноор гарч байгаа юм.
Кремль эдгээр арга хэмжээг бусадтай адилгүй эдийн засгийн дайн хэмээн нэрлэсэн бөгөөд Төв банкнаас валютын захын байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров барууны компаниуд асар их дарамт шахалтын дор ОХУ-тай хамтран ажиллахаас татгалзах алхам хийсэн ч Москва эдийн засгийн бүх асуудлыг шийднэ гэсэн бол Ерөнхийлөгч В.Путин “Оросыг барьж, сулруулах бодлого нь барууны урт хугацааны стратеги байсан ч энэхүү хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт бүхэлдээ ноцтой нөлөө үзүүлнэ. АНУ болон Европын холбоо ОХУ-ын өмнө хүлээсэн үүргээ бодитоор биелүүлээгүй тул гадаад валютын нөөцийг нь царцаасан” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: RIA
1 сэтгэгдэлтэй
Зочин
2022-03-21 09:42 at 09:42
ЭНЭ БОЛ ДАЙНААС ЯЛГААГҮЙ ДАЙСАГНАЖ БАЙГАА АСУУДАЛ.Угтаа бол Францад ямар ч хүртээлгүй асуудал юм.