Польш улсаас АНУ-д суугаа Элчин сайд Марек Магеровский НАТО-гийн төлөөлөгчийн Украинд НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаа явуулах санааг өндрөөр үнэлжээ. Элчин сайд НАТО-гийн энхийг сахиулагчдыг Украинд илгээх санаа нь олон улсын эрх зүйн үүднээс хэрэгжүүлэхэд хэцүү бөгөөд энэ талаар “урьдчилсан” байдлаар яригдаж байгааг онцолсон байна.
Марек Магеровский энэ бол хэлэлцэж буй урьдчилсан үзэл баримтлал бөгөөд манай НАТО-гийн холбоотнуудын авч үзэх ёстой саналын нэг юм. Бид энэхүү түрэмгийлэл, өдөөн хатгасан дайныг аль болох хурдан зогсоох бүх хувилбар, арга замыг судлах ёстой гэж үзэж байна. Гэхдээ энэ шийдвэр нь Оросыг шууд цэргийн сөргөлдөөнд татан оруулж болзошгүй тул энэ нь бидний зорилго биш хэмээжээ.
Украинд НАТО-гийн өргөн бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах багийг илгээх саналыг Польшийн Ерөнхий сайдын орлогч Ярослав Качински Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаны дараа дэвшүүлжээ. Тэрбээр, энэ бол энх тайванд үйлчлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой зэвсэгт ажиллагаа гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: INTERFAX
3 comments
Үхэж далд ормоор Польшууд.Өөрсдөө хэзээ ч тусгаар улс байж үзээгүй бузрууд. Дэлхийн их дайны дараа Орос гүрний ивээл доор улс болсон ухаантай.
Дэлхийн II дайны дараа оросууд Польш мэтийн дуракуудыг нацистуудаас чөлөөлж тусгаар улс болгосон нь алдаа байж.
Гадны цэргийн хүчийг эх орондоо гишгүүлбэл дуусаа лгэсэн үг. Хэдэн жил зогсохгүй