2022-03-17 12:591min00

Х.Нямбаатар: Хууль хэрэгжсэнээс хугацаанд найман сая орчим зөрчлийн хэрэг шийдэгдсэн

7977c9c21406df1e4ec0cf08854f6aa3

Монгол Улсын Их хурлаас Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 2017 онд баталсан. Хуулийг хэрэгжүүлснээс хойш засч, сайжруулах шаардлага үүссэн тул ХЗДХЯ-наас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар зэхэж байна. Үүнтэй холбоотойгоор өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг танилцуулах, санал авах, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:  “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш таван жил болж байна. Тус хуулиар өнөөдрийг хүртэл 8 сая гаруй шийтгэл оногдуулжээ. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар хоёр сая гаруй хувь хүн, хуулийн этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн байгаа юм. Дээрх 8 сая гаруй зөрчлийн 98 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчил эзэлж байна. 

Улаанбаатар хот хамгийн ихдээ 80 мянган авто машинтай байх ерөнхий төлөвлөгөөтэй. Гэтэл өнөөдөр 620 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрэм журмын зөрчил нэмэгдэж байна” хэмээн хэллээ.

Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлах болсон шалтгааныг хэлэхдээ “Бид төрийн хяналт шалгалтыг төр шалган тусалж, зөвлөн сануулдаг хэлбэр рүү орохын тулд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.

Ялангуяа, аж ахуйн нэгж эсвэл хувь хүн эрүүл ахуй болон бусад стандарт дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд шууд торгохоос илүүтэй тодорхой хугацааг өгч,  зөрчил дутагдлыг өөрсдөөр нь арилгуулдаг тогтолцоо руу шилжиж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд сануулж болдоггүй зөрчил байгаа гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.

Монгол Улсад хариуцлагын тогтолцоо ромбо хэлбэртэй байгаа. Энэхүү ромбо дүрсийн цүлхийсэн хэсэг дээр манай улсын төрийн хяналт шалгалтын тогтолцоо оршиж байна. Гэтэл нийт эзлэхүүний хамгийн бага талбай төрийн хяналт шалгалтад оршдог. Харин ромбын дээрх хурц өнцөгт Эрүүгийн хариуцлагын тогтолцоо байна. Тиймээс ч хариуцлагын нэгдсэн тогтолцооны зөв бүтэц систем алдагджээ хэмээн дүгнэхэд хүрч байгаа юм” гэж ярилаа.