Эхлэл бүр өөр өөрийн түүх бүтээж, туршлага болж үлддэг болохоор юугаар ч сольшгүй үнэ цэнийг авчирдаг. Амьдралын их аялалд тань санхүүгийн хөтөч болж, хамтдаа өсөж, хөгжье хэмээн харилцагчдаа уриалж буй ХААН Банк шинэ эхлэл бүрийг дэмжихэд бэлэн байна. Амжилт дагуулах хөрөнгө оруулалт, амьдралыг тань өөрчлөх шийдвэр, сэтгэл хөдөлгөм үйл явдал, санаа төрөх агшны алинд ч зориулсан санхүүжилт бидэнд бий.
Дэлхий дахинаа тархсан “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор бизнес эрхлэгчдийн хувьд орлого саатах, эргэлтийн хөрөнгө зогсох, борлуулалт буурч байгаагаас үүдэн бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага ихээр тулгарч буй энэ цаг үед ХААН Банк бизнесээ өсгөхөд нь туслахаар бизнесийн бүх төрлийн зээлийг мөн түргэн шуурхай олгож байна. Бизнесээ өргөжүүлж, шинэчлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх гээд бүх төрлийн хэрэгцээнд тань зориулсан зээлийг бид санал болгож буй.
Харилцагч та Khan Bank аппликэйшнийхээ “Зээл” цэс болон www.khanbank.com вэб хуудасны “Цахим салбар” хэсэгт хандан цалингийн зээлийн хүсэлтээ цахимаар илгээх боломжтой бөгөөд автомат тооцоолуур танд хэдэн төгрөгийн зээл олгох боломжтойг тэр дор нь судлан хариу өгөх юм. Харин зээлийн эрх нь нэгэнт тогтоогдсон тохиолдолд та өөрийн сонгосон салбарт нэг удаа очиж гэрээнд гарын үсэг зурснаар хүссэн үедээ хэзээ ч, хаанаас ч, ажил, амралтын өдөр харгалзахгүйгээр ердөө 5 минутын хугацаанд зээл авах боломжтой болно.
Онлайнаар цалингийн зээл авах нь ямар давуу талтай вэ?
- Зээлийн шийдвэр 5 минутад гарна;
- Зээл олголт ердөө 5 минутын дотор (зээлийн эрх тогтсон харилцагчид);
- Зээлийн илүү таатай нөхцөл;
- Зээлийн өргөдлийн хураамжгүй;
- Нэг удаа салбарт очиж зээлийн эрх нээх гэрээнд гарын үсэг зурснаар дахин банканд очихгүйгээр зээл авна.
Бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүнээс та өөрт тохирохыг сонгон хүссэн зээлээ хялбархаан авахыг хүсвэл ЭНД дарж танилцаарай.
Бизнесийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарж, онлайн цалингийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарж танилцах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк