ТҮ-1-3 зэрэглэлээр цалинждаг ажилтнуудын ажлын байрны баталгаа, нийгмийн хамгааллын асуудал хүндэрч байгаа талаар өнөөдөр /2022.03.16/ Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Хэвлэлийн бага хурал хийв.
МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал Хэвлэлийн бага хурлын зорилгыг танилцуулж, орон нутагт цалингаа бүтэн авч чадаагүй, ажлын байрны баталгаандаа санаа зовниж байгаа талаар удаа дараагийн санал гомдол ирүүлэх болсон тухай мэдээлэл өгөөд маргааш МБШУҮЭХ, Сургуулийн өмнөх ҮЭ-ийн хороо, МҮЭ-ийн холбооноос хамтарсан тайван жагсаал хийх болсон гэлээ.
УИХ-ын 2020 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар Монгол улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирддлагын тухай хуулийн 20.1.18 дугаар заалтад орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагуудын тухай хууль энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдож дээрх ажилтнуудын цалин хөлс хугацаандаа олгогдохгүй, сэтгэл санааны хүнд нөхцөлд орсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлов.
Орон нутаг, нийслэлд ЕБС, СӨБ, МСҮТ-ийн бага тушаалын ажилтнууд адил гомдол ирүүлж байгаа, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирддлагын тухай хуулийн 20.1.18 дугаар заалтыг хүчингүй болтол тэмцэнэ гэсэн юм.