Фото: Бүргэдийн баяр-2022

2022-03-15 15:062min0
275676989_3089198568019928_1693026786594670024_n (1)
Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол манай орон юм. Өнөөдөр “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв”-д “Бүргэдийн баяр-2022” болж, олны хөлд дарагдлаа.
”Бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумаас Ш.Жекен, Толбо сумаас Б.Өркен, Алтай сумаас Б.Далайхан, Улаанхус сумаас С.Башахан, Алтанцөгц сумаас Р.Нургайв, Толбо сумаас Б.Кенжебек, Дэлүүн сумаас С.Тилеуберди, Өлгий сумаас Ж.Хайрым, Улаанхус сумаас Ы.Баглан, Сагсай сумаас Р.Женисбек, Төв аймгийн Эрдэнэсант сумаас Э.Батбилэг нарын бүргэдчид хүрэлцэн ирж, хурсан олныг баясгасан юм. Ингээд Монгол Кувейтын байгаль хамгаалах төвийн ажилтан Хажыкелдийн авсан гэрэл зургуудыг сонирхуулж байна.
Гэрэл зургийг: Battulga Erkhembayar

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй