АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд зэвсэг, санхүүгийн эх үүсвэр, хоол хүнс өгөхөө амлажээ. Тэрбээр, “Бид Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалах зэвсэгтэй болгох болно. Украинчуудын амийг аврахын тулд мөнгө, хоол хүнс, дэмжлэг үзүүлэх болно” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.
Мөн тэрбээр “Бид Украйны дүрвэгсдийг баяртайгаар угтан авах болно” хэмээсэн байна. Өчигдөр Жо Байден АНУ болон түүний холбоотнууд Украинд аюулгүй байдлын салбарт тусалсаар байна гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр, “Бид Украины ард түмэнд үндэстнээ хамгаалахад нь туслахын тулд холбоотнууд болон түншүүдтэйгээ нягт хамтран ажилласаар байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ Украины аюулгүй байдлын төлөө 1.2 тэрбум гаруй доллар хандивласан” хэмээн жиргэжээ.
Украин руу зөөвөрлөх зэвсгийг Оросын Зэвсэгт хүчний хууль ёсны бай болно гэж Москва анхааруулж байсан ч Вашингтон Киевт зэвсэг нийлүүлэхээ зогсоохгүй гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өмнө нь мөн мэдэгджээ.
Эх сурвалж: INTERFAX
3 comments
Хулхи ардчилалагчаа
балиар новш вэ энэ чинь. Хүүхдэд хутга өгөөд ахыгаа ал гээд байгаа юм шиг
Ene evgen setgetsiin ebchtei bhaa .oros eh ornoon hamgaalj bgaa NATO dain hiibiig edeej bna .z