В.Зеленский Украины татварын шинэ бодлогоо зарлав

2022-03-15 08:45
06

Украйны Сайд нарын танхим бизнесийн үйл ажиллагааг дэмжих, аюулгүй байдлыг хангах, хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс Украины эдийн засгийг дэмжих шийдвэрийн төслийг зөвшилцсөн гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв.

Тэрбээр, нэгдүгээрт, бид татварын шинэчлэлийг эхлүүлж байна. НӨАТ, орлогын албан татварын оронд бид эргэлтийн 2%-ийн татвар, хялбаршуулсан нягтлан бодох бүртгэлийг санал болгож байна.

Жижиг бизнесүүдийн хувьд бид сайн дурын үндсэн дээр нэг татвар төлөхийг санал болгож байна. Хэрэв та чадвал төл, чадахгүй бол асуулт байхгүй гэж Төрийн тэргүүн мягмар гаригийн орой мэдэгджээ.

Зеленский хоёр дахь үндсэн заалтыг бизнесийн зохицуулалтыг дээд зэргээр бууруулах явдал гэсэн байна. Тэрбээр, бид бүх аж ахуйн нэгжүүдэд хийх бүх шалгалтыг цуцална. Дайн байлдаан зогсож, амьдрал хэвийн үргэлжилнэ, хүн бүр хэвийн ажиллаж, өөрийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах ганцхан нөхлийг амлаж байна. Энэ бол “Украины хууль” хэмээн Ерөнхийлөгч Зеленский онцолжээ.

Эх сурвалж: INTERFAX