Украины үндсэрхэг үзэлтнүүд Запорожье хотын банкуудыг булаан авч, нутаг дэвсгэрийн батлан хамгаалах хүчний хэрэгцээнд зориулж чинээлэг иргэдээс мөнгө авч байна хэмээн ОХУ-ын Үндэсний батлан хамгаалахын хяналтын төвийн дарга, хурандаа генерал Михаил Мизинцев мэдэгдэв.
Михаил Мизинцев мөн “Запорожье хотод босогчид хотын санхүүгийн байгууллагуудыг булаан авч, хадгаламж эзэмшигчдийн дансыг шалгаж байна. Их хэмжээний санхүүгийн хадгаламжтай иргэдийг хулгайлж, хүчээр баривчилж, ална гэж заналхийлж, мөнгийг нь авч, батлан хамгаалахын ангиуд хэрэгцээнд зориулж байна” хэмээн хэлжээ.
Энгийн иргэд үндсэрхэг үзэлтнүүдийн дур зоргоороо авир, хүчирхийллээс зайлсхийхийн тулд хотыг орхин гарахыг бие даан оролдож байгаа ч радикал үзэлтнүүдийн хяналтанд байдаг Шалган нэвтрүүлэх цэгүүд дээр иргэдийг саатуулж, зодож, доромжилж, эсвэл эцсийн үнэт зүйлийг нь хүчээр авч байгаа талаар талаар мөн дурдсан байна.
Эх сурвалж: RIA
3 comments
Худлаа байх аа.Оросууд л иймэрхүү хуурамч мэдээлэл тарааж байгаа байх.
Бүүр нэг толгойгоо угаалгачихжээ.Улайм цайм худал хэлдэг талыг нь өмөөрөөд байх юм.Манайд байгаа луйварчид ч ийм нөхцөлд ингэх л байх.
Цагаандаа гарчихсан дээрэмчид байна?Улсаараа дээрэмчин болчихсон юм биш үү?Оросын арми эцсийг нь үзэж ахиж хэзээ ч өндийхгүй болтол нь үндсээр нь нам дарах хэрэгтэй юм байна?