Төв аймагт шүлхийгээр өвчилсөн 43 үхрийг устгалд оруулжээ

2017-07-24 10:541min0
Үхэр

Төв аймгийн Сэргэлэн суманд Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрчээ.

Холбогдох албаны хүмүүс өнгөрсөн бямба гаригт (2017.07.22) өвчилсөн үхрээс дээж авч УМЭАЦТЛ-д хийсэн шинжилгээгээр “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 43 үхрийг устгалд оруулжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй