Америкийн Wall Street Journal сонин барууны компаниудын Орос дахь топ менежерүүдийг баривчлахаар заналхийлж, өмч хөрөнгийг нь хураан авч айлгаж байгаа талаар нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Оросын “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Турчак өмнө нь Украинд явуулж буй тусгай ажиллагааны үеэр Орос дахь үйлдвэрлэлээ хааж, гарч байгаагаа зарласан компаниудын үйлдвэрлэлийг үндэсний болгох тухай санал гаргаж байсныг тус сонин мөн иш татсан байна.
Оросын эрх баригчид McDonald’s, IBM, KFC-ийн эзэн Yum Brands зэрэг хэд хэдэн компанид анхааруулга өгсөн гэж Америкийн хэвлэлд бичжээ.
Энэхүү сэрэмжлүүлгийг технологи, хоол хүнс, хувцас, банкны салбар зэрэг янз бүрийн салбарын компаниудад хүргэсэн хэмээн тус сонин онцолсон бөгөөд мэдээллийн эх сурвалж дээрх компаниудад Прокурорын байгууллагын төлөөлөгчид очиж зарлан дуудах өгч, эд хөрөнгө, тэр дундаа барааны тэмдгийг хураана хэмээн сүрдүүлсэн тухай дурджээ.
Тухайлбал, нэг компани и-мэйл болон бусад харилцаа холбоог саатуулж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас Оросын салбартай харилцах харилцаагаа хязгаарлажээ. Бусад компаниуд удирдлагуудаа Оросоос татсан гэж эх сурвалжууд онцолжээ.
Эх сурвалж: RIA