Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ням гаригаас Даваа гаригт шилжих шөнө видео мессеж илгээж, ОХУ-тай хийх хэлэлцээний зорилго, зорилтуудыг нэрлэв. Зеленскийн хэлснээр хэлэлцээрийн зорилго нь аюулгүй байдлын баталгаа олж авах явдал бөгөөд ОХУ-тай хийж буй хэлэлцээнд Украины төлөөлөгчдийн үүрэг бол Ерөнхийлөгч нарын уулзалтыг хийх явдал хэмээн мэдэгджээ.
Тэрбээр “Энэ бол хэцүү түүх зам ч гэсэн энэ зам хэрэгтэй. Мөн бидний зорилго бол Украин энэ тэмцэл, энэ хүнд хэцүү хэлэлцээрийн дараа шаардлагатай үр дүнд хүрэх явдал юм. Бидний хувьд энх тайван, аюулгүй байдал хэрэгтэй” хэмээжээ.
Украины Ерөнхийлөгч мөн Украин, Оросын төлөөлөгчдийн төлөөлөгчид өдөр бүр видео уулзалт хийж байгаа. Манай төлөөлөгчид Ерөнхийлөгч нарын уулзалтыг товлох тодорхой даалгавартай ажиллаж байна. Орос, Украины хэлэлцээрийн ачаар хүмүүнлэгийн 10 гаруй коридор ажиллаж, ням гаригт 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн” хэмээн хэлжээ.
Кремль өмнөх өдөр нь Путин, Зеленский нар уулзах боломжийг үгүйсгээгүй ч юуны өмнө хэлэлцэх асуудлын дараалалд юу багтаж, ямар үр дүн хүлээж байгааг ойлгохыг хүсэж байна гэсэн агуулгатай мэдээлэл гаргаад байсан юм.
Эх сурвалж: INTERFAX
1 comment
Энэ улсаа худалдсан алиалагчта УУЛЗАЖ ЯАХ ЮМ. Өөрийг том гээд бодчихож. Америкийн утсан хүүхэлдэй. Украин улсаа АНУ НАТО-н цэргийн сургуулилалтын бааз болгосон. АНУ-н биолабораториудыг Украинд олноор нь байгуулсан улс орон, ард түмнээ, хөрш орноо эрсэдлд оруулсан үхдэлтэй Путин битгий уулзаасай. Үнс болго муу алиалагчыг