УИХ-ын даргын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулсан “УИХ ба сэтгүүл зүй” цуврал сургалтыг зохион байгуулж буй. Өнөөдрийн сургалтын үеэр Эдийн засагч Д.Ангар байр сууриа илэрхийллээ.
Эдийн засагч Д.Ангар: 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар шаталсан татварын тогтолцоог санаачилж, УИХ-д оруулж баталсан. Гэвч нийгмийн маш их хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Тухайн үед шаталсан татварын системийг Монгол Улсад хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол зөв гэдгийг хэлж байсан цорын ганц эдийн засагч би байсан байх. Г.Занданшатар даргын хувьд 2.5 сая, 5 сая гэж зөвхөн цалингийн тухайд ярьсан. Монгол Улсад шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх цаг нь болсон. Гэхдээ аль татвараас эхлэх вэ гэдэг нь чухал. Тэгэхээр дараагийн хоёр жилд шаталсан татварын тогтолцоог эхлүүлнэ гэвэл банкны хадгаламжийн хүүнээс эхлүүлэх хэрэгтэй гэж эдийн засагч хүний хувьд зөвлөж байна. Банканд маш их хэмжээний мөнгө хадгалуулж түүнийхээ хүүгээр амьдардаг бүлэг бий боллоо. Тэдгээр хүмүүсийн хүүний орлого юун 2.5 сая, 5 сая төгрөг. Сардаа хамгийн багадаа 20, 30 сая төгрөгийг хүүний орлогоос олж байна.
6 comments
Hunii mongiig baga huutei hadaglaad terneesee tatvar avaad bgaa bizdee ta nar shig hunii yum ideegui shuu
ATG shalgah heregtei bh,
Bank deerendej.buznes hiij uzeegui tsagaan gartanguuddaa hadgalamjiin huug 1% .200 say dotor nasaaraa hudelmer hiij huraasan mungend 8.9% huu egeh estoi.Huuhdiin hadgalamjaas tarvar avna.Javhlan.Lhavgasuren nar l hiij bga.HB nii luivariig darah gd irgedee daramtlaj bga.Bid hulgai hgeegui.nasaara huraaj 5 k toi bolj bga.
Хадгаламжийн хүүгийн бодлогод өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хүүгээр амьдардаг нөхдүүд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах, ажил хөдөлмөр хийх ямар ч шаардлага алга. Их хэмжээний хадгаламжид хүүгийн татварыг шатлалтай болгох, эсвэл их, дунд, бага хадгаламжинд хүүгийн хэмжээг өөр өөрөөр тогтоож бага дунд орлоготой иргэдээ дэмжих хэрэгтэй
Болдог бол сард 5-сая-аас дээш хүү авч амьдардаг бол хүүгийн татварыг 15%, 10.0 сая-аас дээшхд 20%, 20 сая-аас дээшхд 30% ийн татвар, түүнээс дээшхд 35-40% ийн татвар авах хэрэгтэй. Хэрэв иймэрхүү хэлбэрээр татварыг шатлалтай болговол баячууд мөнгөө хэд хэдэн банкинд хувааж хийнэ. Шалгах гэхээр банк нь хувь хүний нууцыг задлахгүй. Мөн үр хүүхдүүд, ах дүүгийн нэр дээр хийнэ г м байдал үүснэ. Хадгаламжийн хүүгийн маш оновчтой бодлого хэрэгтэй бна. Нөгөө талдаа зээлийн хүүг бууруулж бага орлоготой иргэдээ дэмжмээр бна шүү
Bayachuudiin hadgalamjiin huug dundaj bolon dood davhargiihan odor shonogui ajillaj zeeleer tolj bgaa gesen ug shdee