АНУ-д инфляцийн рекорд тогтоож, сүүлийн 40 жилд байгаагүй үнийн өсөлт явагдаж байна. Ерөнхийлөгч Жо Байден эдийн засагт нүүрлэсэн үзэгдлийг Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдтэй холбон тайлбарлаж, энэ өсөлт хориг арга хэмжээнүүдтэй холбоотой, Орост бид илүү өндөр үнэ төлж байна хэмээн хэлжээ.
АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр, өнгөрсөн хоёрдугаар сард хэрэглээний барааны 0.8 хувиар өссөн байна. Энэ нь 40 жилийн өмнөх дээд амжилт бөгөөд 1982 оны 1-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
ОХУ Украиныг цэрэггүй болгох тусгай цэргийн ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан АНУ гуравдугаар сарын 8-нд Оросын эрчим хүчний тээвэрлэгчдэд импортын хориг тавьсан юм.
В.Путин 3-р сарын 10-нд Засгийн газрынхаа төлөөлөгчидтэй уулзахдаа “Орост тавьсан хоригийг АНУ урьд өмнө байгаагүй үнийн өсөлттэй холбох үндэслэл байхгүй. Оросын нефтийн нийлүүлэлт АНУ-ын зах зээлд гурван хувиас хэтэрдэггүй учраас ач холбогдол багатай” хэмээн мэдэгдээд Вашингтон өөрийн алдааны үр дүнг Москвагаас хайж, буруутгахыг оролдож байна” хэмээн мэдэгджээ.
Мөн Путин АНУ-ын эрх баригчид “өөрсдийн ард түмнээ дахин хуурахын тулд” эдгээр шийдвэрийнхээ ард нуугдаж байна гэжээ.