Тохижилт, үйлчилгээний ажилтан хог ачдаг автомашины тэвшинд дарагдаж нас баржээ

Тохижилт үйлчилгээний ажилтан хогийн автомашины тэвшинд дарагдаж нас баржээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Хогийн машины тэвшинд даруулсан хүн ухаангүй байна” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 5-ны өдрийн 11:41 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Баянгол дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвд ачигч ажилтай, 45 настай эрэгтэй Hyunday HD-120 маркийн автомашинд /хог ачих зориулалттай/ хог ачих явцдаа тэвшинд нь дарагдаж нас баржээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.