Эцэг, эхийн хараа, хяналт сул байгаагаас шалтгаалан гэр хорооллын гудамж, талбай болон хашаан дотроо тоглож байсан бага насны хүүхдүүд тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тухайлбал, 2020 онд 15 хүүхэд энэ байдлаар хашаандаа тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алдаж байжээ. Харин 2021 онд 8 хүүхэд нас барсан бол, 2022 он гарснаас хойш нэг сарын байдлаар хоёр хүүхэд хашаандаа тоглож байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алдсан байна.
Иймд жолооч тээврийн хэрэгслээр хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаж, тээврийн хэрэгслээ тойрч биечлэн шалгах үүрэгтэйг сануулж байна.
Эх сурвалж: ЦЕГ