2022-03-09 10:411min00

Увс аймгийн Үүрэг нуурын орчим 4.5 магнитудын газар хөдлөлт болжээ

eb1db35fc0bb2ed10eb1c3a9d4903bfaaec5e4ba

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Үүрэг нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 44 км-т гуравдугаар сарын 8-ны 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг 09.55 цагт ШУА-ийн ООГХ-ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Мөн Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Үүрэг нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 км-т, сумын төвөөс баруун зүгт 37 км-т гуравдугаар сарын 8-ны 13:44 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй