Мориноос унаж хүнд бэртсэн хүүг ГССҮТ-д эмчилж байна

4fa5ca_92e5b8eb5fec7443cb8236bdef52586a7010576a_x974

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд 13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж хүнд бэртэл авчээ. Түүнийг өчигдөр яаралтай нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д хүргэсэн байна. Одоогоор хүүг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Л.Баасандорж тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, сэхээний эмч нарын баг Түдэвтэй суманд очиж үзлэг хийсний дараа ГССҮТ-ын эмч нартай цахимаар холбогджээ.