Европын статистикийн агентлаг Eurostat өнгөрсөн онд Европын холбооны орнуудад демографийн өөрчлөлтийн талаарх тайлангаа нийтэлжээ. 2015 оны байдлаар дүрвэгчид Европын холбоонд хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлсэн байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Европын холбооны хүн ам 510.3 сая хүн амтай байсан бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар 511,8 сая болж нэмэгджээ. Энэ хугацаанд дүрвэгчид 1.5 саяар нэмэгдсэн гэсэн үг.
Хуучин европын орнуудад дотоодын цагаачлал их байгаа аж. Цагаачид ихэвчлэн баруун Европын орнуудад очдог байна. .
2016 онд Европын холбооны хүн амын өсөлт нь 1000 хүн тутамд:
— Люксембургт +14,5;
— Шведэд +14,5;
— Мальтад +13,8;
— Ирландад +10.6;
— Австрид +9,5;
— Германд +7,6;
— Кипрт +7,6;
— Данид +7,2;
— Их Британид +6,5;
— Нидерландад +6,0;
— Францад +4,0 байв.
Энэ нь Люксембург, Шведийн мянган хүн тутамд 14 (хагастай) шинэ хүнээр нэмэгдсан гэсэн үг.
Харин Европын холбооны орнуудын хүн амын 1000 хүн тутамд нас баралт нь 2016 онд:
—Литвад -14,2;
— Латвид -9.6;
— Хорватад -8,7
— Болгарт -7,3;
— Румынд -6,2 байв.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны нэгдүгээр сарын 1-ний хооронд хүн ам нь:
— Германд 642,3 мянган хүнээр нэмэгдэн 82,175 саяас 82,8 сая хүртэл;
— Их Британид 426 мянган хүнээр нэмэгдэн 65,382 саяас 65,808 сая хүртэл;
— Францад 274,5 мянган хүнээр нэмэгдэн 66,75 саяас 67,024 сая хүртэл;
— Шведэд 144,2 мянган хүнээр нэмэгдэн 9,851 саяас 9 995,25 сая хүртэл;
— Австрид 82,2 мянган хүнээр нэмэгдэн 8,690 саяас 8,772 сая хүртэл;
— Ирландад 50,1 мянган хүнээр нэмэгдэн 4,724 саяас 4,774 сая хүртэл;
— Данид 41,5 мянган хүнээр нэмэгдэн 5,707 саяас 5,748 сая хүртэл;
— Люксембургт 14,5 мянган хүнээр нэмэгдэн 576,2 мянгаас 590,7 мянга хүртэл;
— Кипрт 6,5 мянган хүнээр нэмэгдэн 848,3 мянгаас 854,8 мянга хүртэл;
— Мальтад 6 мянган хүнээр нэмэгдэн 434,4 мянгаас 440,4 мянга хүртэл нэмэгджээ.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны нэгдүгээр сарын 1-ний хооронд хүн ам нь дараах орнуудад:
— Румын 122 мянган хүнээр хорогдон 19,760 саяас 19,638 сая хүртэл;
— Болгарт 51,9 мянган хүнээр хорогдон 7,153 саяас 7,101 сая хүртэл;
— Литвад 40,7 мянган хүнээр хорогдон 2,888 саяас 2,847 сая хүртэл;
— Хорватад 36,5 мянган хүнээр хорогдон 4,190 саяас 4,154 сая хүртэл;
— Латвид 18,9 мянган хүнээр хорогдон 1,969 саяас 1,950 сая хүрчээ.
Ийнхүү хүн амын өсөлтийн сөрөг индекс ба “хуучин Европт” шилжих дотоодын цагаачлал зэргээс болж ЕХ-ны Балтийн орчмын Балканы орнууд жижиг хотын хүн амтай тэнцэхээр тооны хүмүүсээ алджээ.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Герман хүн амын тоогоор 82,8 саяд хүрч Европын холбоог тэргүүлж байна. Үүний дараа Франц 67 сая, удаахьт Их Британи 65.8 сая хүн амтай дээгүүрт жагсаж байгаа аж. Мөн Итали 60,6 сая буюу 11,8%, Испани 46,5 сая ба 9,1%, Польш 38 сая буюу 7,4%-тай гэж тайланд бичсэн байна.