Украинд био зэвсэг боловсруулж байгааг Оросын Батлан хамгаалах яам баримтжуулжээ

РИА Новости: Украины биологийн лабораторийн ажилчдаас Украин Оросын нутаг дэвсгэртэй ойрхон газар биологийн зэвсгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэж байгааг нотолсон баримт бичгүүдийг Москва хүлээн авчээ. Энэ тухай Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков сэтгүүлчдэд мэдэгдэв.
Цэргийн тусгай ажиллагааны явцад АНУ-ын Батлан хамгаалах яамны санхүүжилтээр Украинд хэрэгжиж буй цэргийн биологийн хөтөлбөрийн ул мөрийг Киевийн дэглэм яаралтай цэвэрлэж байсан баримтыг илрүүлсэн байна.
Цэргийнхний мэдээлснээр, Пентагон тусгай ажиллагаа эхэлсний дараа Украины нутаг дэвсгэрт хийсэн биологийн нууц туршилтууд илчлэгдэх вий гэсэн ноцтой түгшүүрт автсан. Баримтаас үзвэл, хоёрдугаар сарын 24-нд тахал, боом өвчний онцгой аюултай эмгэг төрүүлэгчийг устгасан гэж мэдээнд дурджээ.