Сурв: Юун түрүүн асуухад бид одоо ямар байдалд байна вэ? Оросын цуваа Украины нийслэл рүү дөхөж байна энэ тэр гэсэн мэдээ бид сонсоод байгаа. Гэхдээ том зургаар нь харвал байдал ямар байна вэ?
Дуглас: Эхний тав хоногт Оросын цэргүүд Украины зүүн хэсэг рүү маш болгоомжтой, нарийн тооцоололтой, удаан орсон. Тэд удаан, тооцоотой давшсан бөгөөд энгийн иргэдэд аль болох хохирол учруулахгүйг хичээж байсан. Украины цэрэг, армийнханд эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгөх боломж олгосон. Энэ бол эхний фаз байсан бөгөөд одоо дуусаж байна.
Одоо бол харин Оросын цэргийнхэн Украины үлдсэн цэргийн хүчнийхнийг бүсэлж, устгаж эхлэх болно. Их буу, агаарын цохилт өгнө. Зэрэгцээд Оросын хуягт хүчнүүд урагш давшина. Энэ бол Украины зэвсэгт хүчний мөхлийн эхлэл эхэлж байна гэсэн үг.
Сурв: Тэгэхээр одоо жинхэнэ зэвүүн зүйлс эхэлнэ гэсэн үг үү?
Дуглас: Тийм.
Сурв: Путин одоо яг ямар зүйлд хүрэхийг хүсэж байгаа вэ, тэр юу хүсэж байгаа вэ одоо?
Дуглас: Путин 2007 онд болсон Мюнхэний аюулгүй байдлын бага хурал дээр “Бид НАТО-гийн хил манай хилтэй тулахыг бид зөвшөөрөхгүй шүү. Тэр тусмаа Украин, Гүрж хоёр НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй” гэж хэлж байсан юм. Энэ байр сууриа түүнээс хойш Путин маш олон удаа давтсан. Хамгийн сүүлд тэр Байденд энэ байр сууриа илэрхийлэн, бүр хатуугаар цохон илэрхийлж, ойлгуулах үүднээс хил дээрээ цэргийн хүч цуглуулсан.
Харин дараа нь цохилт эхэлсний дараа Днепр мөрөн хүртэл давших нь гэж бид харж байсан бол одоо Днеприйг гатлан Киевийг авах гэж байгаа нь тодорхой болж байна. Цаашдаа тэр Украиныг төвийг сахисан болгохыг зорих байна. Ийм үр дүнг л тэр хүлээн зөвшөөрнө. Үүнээс багыг тэр хүлээн зөвшөөрөхгүй.
Сурв: АНУ одоо үүнд яаж хандсан нь дээр гэж та үзэж байна вэ?
Дуглас: Байден, түүний багийнхан ийм үр дүнг хүлээн зөвшөөрөх наад захын дохионууд харуулж эхлээд байна. Өөр арга байхгүй л дээ. Үр дүнг нь зөвшөөрөхгүй бол Путин бүр ч давших бөгөөд тэгэх юм бол НАТО-д таатай зүйл болохгүй. Тэр тусмаа Польшууд Оросуудыг хил дээрээ ирүүлэхийг хүсэхгүй.
Тийм болохоор Байден Зеленскийд, ингэхдээ хэрвээ ойрын ирээдүйд Зеленский ерөнхийлөгч хэвээр байх юм бол шүү дээ, тэгвэл Байден Зеленскийд “Энэ үр дүнг хүлээн зөвшөөр. Төвийг сахь” гэж хэлэх болно. Учир нь үнэндээ өөр сонголт байхгүй.
Сурв: Зарим хүмүүс Украины тэнгэрийг гартаа оруул гэж ярьж байгаа, энэ талаар та юу гэж бодож байна?
Дуглас: Тэгэх юм бол бид Оростой байлдахад хүрнэ. Учир нь барууны онгоцууд Украины зүүн нутгийн тэнгэрт нисэхийг Путин хүлээн зөвшөөрөхгүй. Энэ ч үүднээс НАТО-гийн нарийн бичгийн дарга Польш руу очин, Польшууд шинэчилсэн байлдааны онгоцоо Украин руу илгээх гэж байсныг нь болиулаад байна. “Та нар ингэх юм бол дайн эхэлнэ шүү. НАТО дайтахыг хүсэхгүй байна” гэж тэдэнд хэлсэн юм.
Их сонирхолтой юм болж байгаа биз? Сүүлийн хэдэн өдөр л чи хүмүүс батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлье энэ тэр гэсэн мэдээнүүдийг сонсож байгаа биз дээ? Цаад шалтгаан нь гэвэл, үнэнийг хэлэхэд НАТО Оростой дайтах бэлтгэлгүй байгаа юм. НАТО одоохондоо Оросыг барахгүй.
Тийм болохоор Байден ерөнхийлөгчид тулгараад байгаа асуудал бол түүний ярьж байсан, Украиныг хамгаална энэ тэр гэсэн яриа нь ойрын хэдхэн өдрийн дотор далан худалчийн үлгэр болж хувирах гэж байгаагаас гадна түүнээс том зүйл нь, тэр хэлсэндээ хүрч чадахгүйд байгаа юм.
Учир нь бид маш их цэрэг босгох боломжгүй байна, их цэрэг цуглуулах чадваргүй байна. Одоохондоо хүмүүс харж чадахгүй байх шиг байна. Гэхдээ НАТО тун эмзэг байдалд ороод байна.
Сурв: Би Зүүн Европоор дагнасан судлаач биш л дээ. Гэсэн ч миний ойлгосноор Байден ерөнхийлөгчийн засгийн газар бид Орост хангалттай их шахалт үзүүлж байна. Тэд одоо эсэргүүцэж чадахгүй гэсэн мессеж хэдэн долоо хоногийн турш өгсөн. Тэр нь маш том буруу тооцоолол байсан. Байден яагаад ингэж бүтэлгүйтэв ээ?
Дуглас: Хоёр том шалтгаан бий. Эхнийх нь Путин тэнэг хүн биш. Тэр гарах зардлаа маш сайн тооцсон. Тэр Хятадын Ши Жинпинтэй ярилцан, зорилгоо тохиролцсон. Тэгээд хангалттай дэмжлэг авна гэсэн баталгаа авсан юм шиг байна лээ.
Сурв: Тэгэхээр бид шахаж байгаад Орос, Хятад хоёрыг бүр ч ойртуулчихсан юм биш үү?
Дуглас: Тийм ээ, тэд одоо жинхэнэ стратегийн түншүүд болсон. Хятадад Орос хэрэгтэй байгаа. Төв Азид нөлөөтэй байж, Европтой худалдаа хийхэд нь Хятадад Орос хэрэгтэй. Энэ үүднээс Украины дайн хурдан дуусах нь Хятадад ашигтай. Гэвч Путин цахилгаан дайн хийхгүй гэж зориуд тохиролцсон бөгөөд дайны эхний таван өдөр зориуд маш удаан, алгуур хөдлөх замаар гарч болох хохирлоо бууруулж, эд хөрөнгө сүйтгэхээс зайлсхийсэн. Путин Оросынх болох ёстой Украиныхаа хөрөнгийг сүйтгэхгүйг хичээж байсан юм. Одоо харин энэ шат нь дуусаж байна.
Сурв: Байдены гэр бүлийнхэн Украинтай ямар бизнесийн холбоотой энэ тэрийг ухвал их юм гарна л даа. За тэр яах вэ гэхэд, товчхондоо гэвэл Хятад ногоон гэрэл асаагаагүй байсан бол Путин Украин руу довтлохгүй байсан гэж та хэлж байна уу?
Дуглас: Яг тийм.
Сурв: Бүгд л бие биенээ харааж, зүхэж, сандарч байгаа энэ үед Хятад яагаад маш тайван, чимээгүй байгаа юм бол?
Дуглас: Наадах чинь маш чухал асуулт байна. Гэхдээ энэ орой би наад асуулт руу чинь ороод яах вэ хэмээн ярилцацгаажээ. Олон чухал дүгнэлт уг ярилцлагаас хийж болохоор байна.
Эх сурвалж: FOXNEWS
Орчуулсан: Saagii Saak
14 comments
энэ ёстой мэргэжлийн төвшний,үнэн яриа байна украйны ерөнхийлөгч төвийг бодлого барих зөв юм байна дайныг хэнч хүсэхгүй шүүдээ
Трампын зг-т ажиллаж байсан хүн. АНУ Орос 2-н ялгаа, ардчилал тоталитар дэглэмийн ялгаа гэж энийг хэлнэ дээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Харин Орост бүх чөлөөт хэвлэлээ хааж Путины эсрэг жагссан үг хэлсэн хүмүүсийг баривчилж шоронд хорьж байна
Манайх тэгээд ардчилсан улс мөн үү. Өө тийм дайн хийж байгам ул болон дайтаж байгаа улс нэгл мэдээллийн суваг ажлуулдаг нь хууль юм
Шаал өрөөл юм яриад бхым. Сэдвээ ойлгохгүй бгаа бол ядаж чимээгүй байчаач дурак аа
Орос орон 2 дайнд ялсан туршлагатай ард түмэн! Харин В.В.Путин бол дэлхийн аугаа удирдагч!!!
ПҮТИН АГУУ УДИРДАГЧ ЯААХ АРГАГҮЙ МӨН ЯЛАН ЗААВАЛ
долоогч
долоогч
Путин дэлхийн хүн
Путин бол агуу удирдагч
Муу алиа салбадай хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөв гэгчийн үлгэрээр хөрш ард түмэнтэйгээ эв найртай байхгүй өөрөө оросуудыг эхэлж алж хядчихаад, хохь нь болж дээ. Хумсаа нуусан муур шиг Америкийг дагаад үгэнд нь ороод ингэдэг юм байна ш дээ, ккк.
Magadgyi ychirgyi yum baidaggyj gedeg Strategiin shinjtei yariltslaga baih l daa Bid odoohondoo oilgohgyi ch baij magad..
Putin yalnaa ..aguu udirdagch
Оросын ул долоогч олон юм уу. Эсвэл оросын ухуулагын машин ажиллаж эхлэв үү. Нэр нүүрээ нуусан худалч тролууд фв дүүрч байх шив дээ.